Home / Uncategorized / Дэлхийн усны өдрийг Өмнөговь аймаг “Хаягдал ус” уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн

Дэлхийн усны өдрийг Өмнөговь аймаг “Хаягдал ус” уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн

ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨР”-ийг  тохиолдуулан Аймгийн ЗДТГазар, БОАЖГазар, Алтай өвөр говийн сав газрын захиргаа, Даланзадгад сумын ЗДТГазар хамтран Сургуулийн өмнөх боловсролын суралцагчдын дунд “УСАА ХЭМНЭЕ” сэдэвчилсэн тоглолтыг зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд 4,8,9,11-р цэцэрлэгүүдийн 4 багийн 56 хүүхэд оюун ухаан, авъяас чадвараа дайчлан оролцож Тэргүүн байранд: 4-р  цэцэрлэгийн  “Дусал ус”, Дэд байранд: 11-р цэцэрлэгийн “Чандмань эрдэнэ”, Гутгаар байранд: 8-р цэцэрлэгийн “Наадацгаая”, Тусгай байранд 9-р цэцэрлэгийн “Алтан ус” баг тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. Багуудын үзүүлсн жүжигчилсэн тоглолтын гол утга санаа нь усаа хайрлах, гамнах, усаа ариг гамтай хэрэглэх талаар үзүүлж ус бол чандмань эрдэнэ билээ усаа хайралцгаая гэсэн уриалгыг дэвшүүлж байлаа. Мөн энэхүү арга хэмжээний хүрээнд ундны усны эрүүл ахуйн шаардлага хангасан савны талаар мэдээлэл хийж Даланзадгад сумын 8 багийн 70 өрхөд ундны усны стандартын сав тараалаа.

5ad3e9e77f1bd1d1f80ac81bdfdc6b0697b11b777767d4b16a4a1db1a8cc2e99 89c7f60791b3014314a081576f18dcb4 (1)7726df0576f16bb42691c59ce6747d09                       2917906c57214dc17094d27c0a334ca0