Home / Uncategorized / “Ногоон хэрэм” төслийн ойжуулсан 350 га талбайг улсын ойн санд хүлээж авлаа

“Ногоон хэрэм” төслийн ойжуулсан 350 га талбайг улсын ойн санд хүлээж авлаа

Өмнөговь аймагт  Монгол-Солонгосын хамтарсан Ногоон хэрэм төсөл 2007 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд Даланзадгад суманд 505 га талбайд ойжуулалт, Булган суманд 1440 га талбайд Заган ойн зурвас байгуулсан билээ. Тус талбайнуудыг тодорхой үе шаттайгаар улсын ойн санд шилжүүлэхээр гэрээ байгуулж 2017 онд 350 га талбайг Орон нутгийн мэдэлд буюу улсын ойн санд хүлээлгэн өгөөд байна. Хүлээн авсан талбайн арчилгаа, усалгаа, хамгаалалтын ажлыг Сум дундын Ойн анги хариуцан гүйцэтгэхээр болов.

БОАЖГазар