Home / Аялал жуулчлалын үзэсгэлэн / “Сарлагийн баяр 2017” арга хэмжээ энэ сарын 27 нд болно

“Сарлагийн баяр 2017” арга хэмжээ энэ сарын 27 нд болно

TUM_2489     TUM_2386

“Сайханы сарлаг 2017” арга хэмжээг 2012 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг болсон.  Энэ жил  аймгийн ЗДТГ, ХХААГ, БОАЖГ, БТСГ, ГГСБЦГХЗахиргаа, сарлаг бүхий сумдын ЗДТГ хамтран “САЙХАНЫ САРЛАГ 2017” арга хэмжээг зохион байгуулахаар шийдвэрлэв.

Сарлагийн баяр арга хэмжээний зорилго: Говь нутагт сарлаг үржүүлж ирсэн уламжлалыг хадгалж үлдэх, тоо толгойг нь нэмэгдүүлэн өсгөж үржүүлэх, сарлаг үржүүлэгчдийг дэмжин урамшуулах, нийтэд сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар сарлагийн амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэхэд оршино.

Зохион байгуулагч: Аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар,  Баяндалай, Хүрмэн, Ханхонгор, Булган, Даланзадгад, Сэврэй сумдын ЗДТГ, Биеийн тамир, спортын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Говь гурван сайхан байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа

Зохион байгуулах хугацаа, байршил: 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Ханхонгор сумын нутаг Говь гурван сайхан уулын Ёлын ам

Зохион байгуулах арга хэмжээ:

  1. Сарлаг болон бусад малын сүү, цагаан идээ, ноос, ноолууран бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа
  2. “Сайханы сарлаг 2017” сарлагчдын дунд уулзалт хэлэлцүүлэг
  3. Сарлаг малын зан үйлтэй холбоотой буухиа тэмцээн /тусгай удирдамжаар/
  4. Тоо толгой, үүлдэрлэг байдал, ашиг шимт чанарыг харгалзан сарлагийн шилмэл бух, үнээ шалгаруулах
  5. Сарлагийн уралдаан
  6. Сум бүр олон нийтийг хамруулсан хөгжөөнт тоглоом, уралдаан тэмцээн зохион байгуулах

Жич: Сарлаг бүхий малчдын идэвхи оролцоог нэмэгдүүлэх, зорилгоор “Сайханы сарлаг 2017” арга хэмжээнд авч ирсэн сарлагийн толгой бүрт 5000 төгрөгийн урамшууллыг олгоно. Сарлагийн сүргээ авч ирэхдээ малчид нялх тугалтай үнээ авч ирэхгүй байхаар зохицуулах нь зүйтэй ба нялх тугал авч ирсэн тохиолдолд малчид өөрсдөө аюулгүй байдлыг хангах нь зүйтэй.

Зохион байгуулалт сайтайгаар тэмцээн уралдаан болон бусад арга хэмжээнүүдэд амжилттай оролцсон нэг сумыг шалгаруулан “Шилжин явах цом” мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.

БУУХИА ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

Оролцох багууд үндэсний хувцас болон уламжлал, соёлыг харуулсан хувцастай 2 эмэгтэй, 3 эрэгтэй хүний бүрэлдэхүүнтэй байна.

Багийн гишүүд тоноглож бэлтгэсэн 3 сарлагийг хөтөлж сум, багийнхаа туг, таних тэмдгийг барин багийн танилцуулга мэндчилгээ дэвшүүлнэ.

Зохион байгуулах ажлын хэсгээс зүсэлж өгсөн  сарлагийг 1 эрэгтэй бугуйлдаж нөгөө 2 эрэгтэйтэйгээ хамтран бугуйлдсан сарлагаа унагаж хүлнэ.

Сарлагийг багаараа хөөвөрлөх ба 2 эмэгтэй хөөвөр, савгийг түүдэглэн томно.

Томсон дээсээр 1 эрэгтэй ногт зангидаж унагаж хөөвөрлөсөн сарлагийг ногтолно.

Үүний дараа багийн 1 эрэгтэй гишүүн сарлаг булгиулах тэмцээнд оролцох ба булгиулах сарлагийг өөрөө сонгоно.

Ёлын амTUM_2448