Home / Uncategorized / “Сайханы сарлаг 2017” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.

“Сайханы сарлаг 2017” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.

Өмнөговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар, ХХААГ, БОАЖГазар, БТСГ, Сарлаг бүхий сумдтай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг арга хэмжээг 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Ханхонгор сумын Говь гурван сайхан ууланд 6 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

DSC_0049          DSC_0062

“Сайханы сарлаг 2017” арга хэмжээний гол зорилго нь Говь нутагт аялал жуулчлалыг өргөжүүлэн хөгжүүлэх, сарлагтай холбоотой төрөл бүрийн уралдаан тэмцээнийг оруулж аялал жуулчлалын салбар дахь эвент арга хэмжээг сурталчилан таниулж, гадаад дотоодын аялагч жуулчдыг татах, уламжлалт мал аж ахуй, сарлаг сүрэг устаж үгүй болохоос хамгаалах, тоо толгойг нэмэгдүүлэн өсгөж үржүүлэх, сарлаг үржүүлэгчдийг дэмжин урамшуулах, сарлагийн ашиг шим, тэдгээрийн бүтээгдэхүүнийг нийтэд сурталчилан таниулах замаар сарлагийн амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм.

DSC_0127DSC_0005DSC_0012

Тус арга хэмжээнд Баяндалай, Булган, Ханхонгор, Хүрмэн, Номгон, Даланзадгад сумын 22 сарлагчин өрх Гурван сайхан уулын чимэг болсон сарлаг үхрээ цуглуулан 584 сарлаг ирж оролцлоо.

“Сайханы сарлаг2017” арга хэмжээг жил бүр уламжлал болгон  зохион байгуулаад багагүй хугацааг өнгөрүүлсэн ба сүүлийн жилүүдийн байгаль цаг агаарын таатай нөхцөл, сарлагчдын идэвхитэй үйл ажиллагааны дүнд говийн сарлаг үхрийн тоо толгой жилээс жилд өссөн.

Сарлагийн тоо 2013 онд нийт 522, 2014 онд 693, 2015 онд 739, 2016 онд 835 сарлаг тоологдсон байна.

Энэ арга хэмжээнд гадаадын жуулчид 60 гаруй, дотоодын аялагчид 1400 гаруй ирсэн нь “Сайханы сарлаг” арга хэмжээ өргөжиж, сурталчилагдаж танигдсны илрэл болж байна.

Сайханы сарлаг 2017” арга хэмжээ удирдамжийн дагуу зохион байгуулагдлаа.

Буухиа тэмцээнд 5 сумын 9 баг оролцож, Багийн мэндчилгээ, танилцуулга, Сарлаг үхрээ тоноглож чимсэн байдал, сарлаг унагаж, хөөвөрлөн ногтлох, зангидсан ногтны чанар, үзэмж, хэмжээ, сарлаг бугуйлдаж, булгиулах зэрэг төрлүүдээр өрсөлдөв.  

  • Ханхонгор сумын Н.Нямбат ахлагчтай Сарлагчин баг 65,3 оноогоор 1-р байр
  • Хүрмэн сумын Батжаргал ахлагчтай Сайхан баг 64,5 оноогоор 2-р байр
  • Баяндалай сумын Б.Чинзориг ахлагчтай Төхөм баг 63,5 оноогоор 3-р байр
  • Булган сумын Э.Бямбажав ахлагчтай Булган баг 63,0 оноогоор тусгай байрт шалгарав.

DSC_0097DSC_0122DSC_0177DSC_0176

Сарлаг үхрийн үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулагдсан шилмэл сарлаг шалгаруулах үйл ажиллагаанд 5 сумын шилмэл 6 бух, 11 үнээ оролцож, Шилмэл үнээгээр Хүрмэн сумын Хүрмэн багийн Р.Батцогийн борлог үнээ 1-р байр, Ханхонгор сумын Жаргалант багийн Т.Бат-Өлзийн харлаг үнээ тусгай байр, шилмэл бухаар Ханхонгор сумын Н.Нямбатын хүрэн бух 1-р байр, Номгон сумын Хармагтай багийн Дэлгэрбатын Хар бух тусгай шагналаар шагнагдав.

Сарлаг унаж уралдах тэмцээнд эхний 5 байр шагнаж урамшуулав

  • Хүрмэн сумын Чадардамба хар эвэртэй сарлаг унаж 1-р байр
  • Баяндалай сумын Төрбаяр хөх сарлаг унаж 2-р байр
  • Даланзадгад сумын Д.Мөнхамгалан бор сарлаг унаж 3-р байр
  • Ханхонгор сумын Д.Батням хар сарлаг унаж 4-р байр
  • Хүрмэн сумын Т.Жавхлантөгс алаг сарлаг унаж 5-р байр эзлэв.

Олон жилийн хөдөлмөр зүтгэлээ мал аж ахуйн салбарт зориулан, Говь Гурван Сайхан ууландаа сарлаг сүргээ өсгөн үржүүлж, орон нутгийн эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулж, сарлаг үхрээ төлөөр нь өсгөсөн амжилтаараа Ханхонгор сумын малчин Н.Нямбат, Баяндалай сумын малчин Б.Чинзориг нар шалгарсан бол, уналга эдэлгээнд сургасан амжилтаараа Хүрмэн сумын малчин Р.Баянчулуун, Баяндалай сумын малчин Л.Энхтөр нар аймгийн Засаг даргын шагналаар тус тус шагнагдав.

Тус арга хэмжээнд ач холбогдол өгч хамгийн олон сарлаг үхрээ цуглуулсан, тэмцээн уралдаанд идэвхитэй оролцсон зэрэг амжилтаараа хамгийн зохион байгуулалттай сумаар Хүрмэн сумын хамт олон шалгарч шилжин явах цом, аймгийн Засаг даргын өргөмжлөлөөр шагнууллалаа.

DSC_0293DSC_0302

“Сайханы сарлаг 2017” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж, Хүрмэн, Ханхонгор, Баяндалай, Даланзадгад, Булган, Номгон сумдын Засаг дарга, тамгын газар, сарлагчид идэвхитэй оролцлоо. Сайхан сарлаг 2017 арга хэмжээнд ирж оролцсон нийт сарлагт толгой тутамд нь 5000 төгрөгний урамшуулалыг олгов.

Орон нутгаас 2018 онд аймгийн “Сарлагчдын зөвлөгөөн” зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

DSC_0025DSC_0104DSC_0116