Home / Uncategorized / Өмнөговь аймгийн аялал жуулчлалын салбарын мэдээлэл

Өмнөговь аймгийн аялал жуулчлалын салбарын мэдээлэл

Аймгийн товч мэдээлэл:

Монгол Улсын хамгийн өмнөд хэсэгт оршдог бөгөөд урд талаараа БНХАУ-тай, баруун талаараа Баянхонгор, баруун хойд хэсгээр Өвөрхангай, хойд талаараа Дундговь, зүүн талаараа Дорноговь аймгуудтай хиллэн оршдог. Аймгийн төв Даланзадгад хот нь Улаанбаатар хотоос 575 км зайтай бөгөөд Монгол Улсын хэмжээнд хамгийн том нутаг дэвсгэртэй ба хүн амын суурьшил сийрэг, 3.4 квадрат километр нутагт 1 хүн, 13.2 квадрат километр нутагт 1 өрх ноогддог. Тус аймаг нь 1943 онд “Алтангадас” одонгоор шагнагдаж, түүнээс хойш 72 жилийн дараа буюу 2015 онд “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт” аймаг болсон.

Газар нутгийн хэмжээ:

Өмнөговь аймаг нь 1931 онд байгуулагдсан, 165.0 мянган хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэртэй, засаг захиргааны нэгжийн хувьд 15 сум 58 багтай.

Хүн ам:

Өмнөговь аймагт 20,7 мянган өрхөд 63661 хүн ам оршин сууж байна. Үүнээс 39,0 хувь нь аймгийн төвд, 33,3 хувь нь сумын төвд, 27,7 хувь нь хөдөөд оршин суудаг. Хүн амын 50,2 хувийг эрэгтэйчүүд, 49,8 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. /2016 оны жилийн эцсийн байдлаар/

Аялал жуулчлалын Мастер төлөвлөгөө, хөтөлбөр:

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 98 дугаар тогтоолын хавсралтаар Өмнөговь аймгийн “Аялал жуулчлалын мастер төлөвлөгөө”-г батлуулсан. /2012-2020/

Орон нутгийн иргэдийн өрхийн амжиргааг дээшлүүлэх зорилгоор “Аялал жуулчлал-Өрхийн орлого” дэд  хөтөлбөрийг боловсруулан батлуулж хэрэгжүүлэн ажиллаж байна.

Аялал жуулчлалын тааламжтай хугацаа:

Өмнөговь аймаг нь харьцангуй дулаан учраас зарим нэг жуулчны бааз 3 дугаар сарын сүүлээр 4 сарын эхээр үйл ажиллагаагаа эхэлдэг болсон. Аялал жуулчлалын тааламжтай хугацаа 5 дугаар сарын дундаас 9 дүгээр сарын дунд хүртэл.

Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагын тоо:

Жуулчны бааз-27, Зочид буудал-59, гэр буудал-33, рашаан сувилал-3 , амралтын газар- 3,

Говийн гурван тэмээ12046_b

CIMG231312218822_1707904206108331_134709543_o

Зам тээвэр:

Орон нутгийн чанартай авто замыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Даланзадгад-Баяндалай-Гурвантэс чиглэлд 56 км хатуу хучилттай авто замыг тавьсан /орон нутгийн төсвийн 61.9 тэрбум/ ба замын ажлыг үргэлжлүүлэн 2016 онд 25 километр замыг орон нутгийн төсвийн 23.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан.

Аялал жуулчлалын боломжит нөөц:

  • Аймгийн төвөөс баруун зүгт 220 км Сэврэй сумын нутагт 800 м өндөр, 150 км үргэлжилсэн Хонгорын голын үзэсгэлэнт элсэн уул
  • Монгол улсын алдарт 33 говийн нэг хэсэг болох хэдэн арван км өргөн Галба, Борзон, Зээмэг, Заг сүүжийн алдарт их говиуд
  • 50-120 сая жилийн тэртээ амьдарч байсан эртний үлэг гүрвэлийн чулуужсан яс, өндөг, чулуужсан мод зэрэг палентологийн олдворууд олдсон Булган сумын нутагт байдаг  Баян заг
  • Дэлхийд ховорт тооцогдох Нэмэгт, хэрмэн цав, Шаригийн ганга, Бүгийн цав, зэрэг байгалийн тогтоц бүхий үзэсгэлэнт газрууд, онгон зэрлэг байгаль
  • Хутагт Данзанравжаагийн байгуулсан  энергийн төв болох Дэмчогийн хийд
  • Аймгийн хамгийн баруун сум болох Гурвантэс сумын нутагт байдаг Хэрмэн цав
  • Аймгийн  хамгийн зүүн сум болох Манлай сумын нутагт байдаг үлэг гүрвэлийн чулуужсан мөр
  • Дэлхийд ховордсон ан амьтан, ховор төрлийн ургамлаараа гадаадын жуулчин, аялагчдын сонирхлыг ихээхэн  татаж байна.

Үндсэн гол аялалын маршрутууд:

  1. Даланзадгад-Баян заг-Даланзадгад 2 өдөр 1 шөнийн аялал. Нийт 350 км.
  2. Даланзадгад-Хонгорын элс-Даланзадгад 2 өдөр 1 шөнийн аялал. Нийт 650 км.
  3. Даланзадгад-Хэрмэн цав-Даланзадгад 5 өдөр, 4 шөнийн аялал. Нийт 1050 км.
  4. Даланзадгад-Ханбогд-Даланзадгад 4 өдөр, 23 шөнийн аялал. Нийт 975 к51cefd900e2c4fb2big6Ургамалc2cee4d1b48c49be9c86899bf1e330degoy78487376201405130946Түүх, соёлын нөөц:

    Аймгийн музей нь түүх, шашин угсаатны зүйн үзүүллэгтэй бөгөөд дэргэдээ Байгалийн музей ба Тэмээний үзэсгэлэн гэсэн хоёр салбартай. Тус музей нь говьчуудын уламжлалт зан заншил, тэдний ур ухаан, хөдөлмөрөөр бүтсэн биет болон биет бус соёлын өвийг хадгалж хамгаалах, судлан таниулах, сурталчлах, хойч үедээ өвлүүлэн уламжлах, үлдээх зорилготой. Музей 2500 гаруй үзмэр, эд өлгийн цуглуулгатай. Ноён, Сэврэйн дархчуулын өвөрмөц хийцбүхий мөнгөн аяга /аймгийн 9 гайхамшигийн нэг/ гоёл чимэглэл, сав суулга, шашны холбогдолтой зураг, зэмсгүүдээс гадна чулуун зэвсгийн үеэс хүрэл төмрийн үеийн үзмэрүүдтэй. Өмнөговь аймгийн нутагт одоогоос 4500-5000 жилийн өмнө хүн амьдарч байсан ул мөр бүхий “Оцон мааньт”, “Шар хулсан”, Баян заг” зэрэг газруудаас олдсон эд өлгийн зүйлс, палеонтологийн олдворуудтай.

Сангийн далай хийдДэмчог бурхан

Дагалдах бизнесүүд:

Гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, морь тэмээ унуулдаг орон нутгийн малчин өрхүүд, орон нутгийн хөтөч тайлбарлагчид, жолооч нар, гэрэл зураг сонирхогчид, гадаад болон дотоодын жуулчдыг уламжлалт ёс заншлыг харуулах зорилгоор малчин өрх Монгол гэрт жуулчин хүлээн авах зэрэг.

12182736_1052586381450482_8694287879799576538_o12204186_1052159031493217_1221370230_o2014-10-19 13.49.37

Хамрагдах эвент арга хэмжээ:

“Тэмээний баяр” жил бүрийн 3 дугаар сарын 6-8нд Өмнөговь аймгийн Булган сумын төв, “Сарлагын баяр” жил бүрийн 5 дугаар сарын 3 дахь долоо хоногийн бямба гаригт Ханхонгор сумын нутаг Ёлын ам, “Хонгор их хурд” жил бүрийн 8 дугаар сарын 15-нд Сэврэй сумын нутагт Хонгорын элс, “Ингэний айрагны баяр” 2 дугаар сард Даланзадгад сум, аймгийн ойн баяр наадмыг жил бүр зохион байгуулдаг.

2017 оноос эхлэн “Элсэн манхны баяр” арга хэмжээг Сэврэй сумын Хонгорын элсэнд 9 дүгээрс сарын 2 дахь долоо хоногийн бямба, ням гаригуудад, Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Мөсний баяр” арга хэмжээг 1 дүгээр сарын 3 дахь долоо хоногийн бямба гаригт Булган сум, Мандал-Овоо сумын нутаг Улаан нуурт зохион байгуулж шинэ эвент арга хэмжээг зохион байгуулж,  сурталчилан ажиллаж байна.

12308066_10205201481219839_6230842892255433960_o_UM_6005DSC_0105

Музей.

Өмнөговь аймгийн Музей нь 1948 оноос орон нутгийг сурвалжлах кавинет, 1958 онд орон нутгийн судлах музей, 1991 оноос аймгийн музей нэртэйгээр бүтэц зохион байгуулалт, үзмэрээ төрөлжүүлэн Түүх-Угсаатны музей, байгалийн музей, тэмээний үзэсгэлэн нэртэйгээр  гэсэн салбараар жилдээ гадаад дотоодын 15 000 гаруй жуулчид, төлөөлөгчдөд соёлын үйлчилгээ үзүүлж, сурталчилан ажиллаж байна.

Судалгаа.

2011 он 19 жуулчны бааз

2012 он 20 жуулчны бааз

2013 он 21 жуулчны бааз

2014 он 20 жуулчны бааз

2015 он 22 жуулчны бааз

2016 он 25 жуулчны бааз

2017 оны хагас жилийн байдлаар 27 жуулчны бааз үйл ажиллагаагаа явуулж байна.

Жуулчны баазуудад нийт 265 орчим хүн ажиллаж байгаагаас орон нутгийн иргэд 175, бусад орон нутгаас 90 хүн орон нутагт ирж ажиллаж байна.

2011 онд 11 зочид буудал

2012 онд 14 зочид буудал

2013 онд 18 зочид буудал

2015 онд 18 зочид буудал

2016 он 20 зочид буудал

2017 он 20 зочид буудал

Өмнөговь аймгийн хэмжээнд нийт 59 зочид буудал /гэст хаус/ үйл ажиллагаагаа тогтмол явуулж байгаа.

2016 онд гадаад болон дотоодын жуулчдын тоо өмнөх онуудаас нэмэгдсэн дүнтэй гарсан байна. Энэхүү судалгаанууд зөвхөн жуулчны баазуудаар дамжин аялсан жуулчдын давхардсан тоон үзүүлэлт юм. Судалгаанаас харахад 25444 гадаад, 5952 дотоодын жуулчин ирсэн байна.