Home / мэдээлэл / “ЭЛСЭН МАНХНЫ БАЯР 2017” АРГА ХЭМЖЭЭ

“ЭЛСЭН МАНХНЫ БАЯР 2017” АРГА ХЭМЖЭЭ

Logo manhanӨмнөговь аймгийг 2016-2020 онд хөгжүүлэх аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Бид хамтдаа” хөтөлбөрийн 133-р заалт, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2017 оны үндсэн чиглэлийн 131 дэхь заалтыг хэрэгжүүлэх, Монгол Улс, Өмнөговь аймгийн есөн гайхамшигийн нэг, Хонгорын элс түүний орчныг дотоод гадаад ертөнцөд таниулан сурталчлах, Монголын говийн аялал жуулчлалын хугацааг уртасган, гадаад, дотоодын жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, говийн ард иргэдийн уламжлалт ёс заншил, ахуй амьдрал, зочломтгой байдлыг хадгалан үлдээх, орон нутагт тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, Өмнөговь аймгийн Засаг даргын “Аялал жуулчлал-Өрхийн орлого” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх аялал жуулчлалын шинэ бренд бүтээгдэхүүн, эвентийг бий болгох зорилгоор “Элсэн манхны баяр 2017” арга хэмжээг Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутагт орших Хонгорын элсний хормойд анх удаа зохион байгуулагдлаа.

Говьчууд бидний аялал жуулчлалын гол нөөц баялаг болох Хонгорын элсэндээ түшиглэн, мөн зэрлэг туруутан амьтад нүүдэллэн амьдардаг, унаган төрхөө хадгалан үлдсэн, уудам тэнэгэр газар нутаг, байгаль орчин, үе уламжлан ирсэн нүүдэлчин, малчин соёл нь дахин давтагдашгүй өвөрмөц соёл, үнэт баялаг учраас энэхүү баялагтаа түшиглэн цаашид Монголын аялал жуулчлалын салбарт томоохон Эвент арга хэмжээ болгохоор зорилт тавин ажиллаж байна.

Энэхүү арга хэмжээг аймгийн удирдлагууд ихээхэн анхаарч аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяр, Хууль зүйн хэлтсийн дарга О.Ганзориг, Олон нийтийн харилцах албаны дарга Б.Бямбасайхан, БОАЖГазрын хамт олон, ГГБЦГХЗахиргааны хамт олон, Гайхамшигт огвь аялал жуулчлалын холбоо, Сэврэй, Даланзадгад, Ноён, Гурван тэс, Баяндалай, Булган, Хүрмэн сумдын Засаг даргын тамгийн газар, ИТХ-н хамт олон, иргэд идэвхтэй оролцож тус эвент арга хэмжээг зохион байгуулалт сайтайгаар зохион байгууллаа.

IMG_5730               IMG_5745

Сүүлийн 5 жилд говь нутгийг зорин ирэх гадаад болон дотоодын жуулчдын урсгал нэмэгдэж, жуулчдын урсгалыг илүү татах олон арга хэмжээ авч байгаагийн  нэг нь энэхүү арга хэмжээ юм.

IMG_5728          IMG_5753

“Элсэн манхны баяр 2017” арга хэмжээнд Сэврэй, Даланзадгад, Булган, Ноён, Гурван тэс, Хүрмэн, Баяндалай, Ханхонгор зэрэг 8 сумдын иргэд төлөөлөгчид, нийт дотоодын иргэд жуулчид 1500 гаруй, 10 гаруй жуулчны баазуудын дарга, менежерүүд, 80 гаруй гадаадын жуулчид, олон нийттэй харилцах албаны сэтгүүлч, зураглаач нар тухайн баярын нэвтрүүлгийг сурталчлан, олон нийтэд цацсан билээ.

Тухайн арга хэмжээний хөтөлбөрийн дагуу:

  1. Элсэн урлалын баримал хийх: Энэхүү элсэн урлалын барималыг нутгийн иргэн зураач, барималч н.Борхүү, түүний хүү Б.Чулуунбаатар нар говь нутгийн онцлог болсон дэлхийд говь гэдэг нэрийг дуурсгасан, палеонтологийн олдворт амьтан болох Үлэг гүрвэлийн барималыг өөрийн чадвар авъяасаа дайчлан, ирсэн жуулчин гийчдийн сонирхлыг татахуйц байдлаар урласан юм.IMG_5721 IMG_5723
  2. Элсний волейболын аймгийн аварга шалгаруулах тэмцээн

Нийт эрэгтэй 25, эмэгтэй 18 баг оролцож өрсөлдсөн билээ.

Авхаалж самбаа, хүч чадлаараа

     1-р байранд “Говийн өгөөж” ХХК тамирчид

     2-р байранд Гайхамшигт говь аялал жуулчлалын холбооны тамирчид

    3-р байранд Булган сумын баг тамирчид

Эмэгтэй 1-р байранд “Мэнд кондракшн”ХХК 1 дүгээр баг тамирчид

2-р байранд “Мэнд кондракшн”ХХК 2 дүгээр баг тамирчид

3-р байранд Ноён сумын тамирчид

IMG_5825 IMG_5826

  1. Элсэн уулын оргил булаацалдах тэмцээн

Эрэгтэй   I байр Сэврэй сумын тамирчин н.Чулуунбайгаль IMG_5792

             II байр “Говийн өгөөж” ХХК-ны тамирчин Азжаргал
III байр Говийн өгөөж” ХХК-ны тамирчин Баттулга

Эмэгтэй I байр“Говийн өгөөж” ХХК-ны тамирчин Гэрэлт-Од 

                II байр Сэврэй сумын тамирчин Нарантуяа

              III байр “Говь дисковери” ХХК-ны тамирчин Ууганцэцэг

  1. Элсний сумо бөхийн барилдаан

Эрэгтэй   I байр  “Говийн өгөөж”ХХК-ны тамирчин Б.Амгаланбаатар

            II байр СIMG_5867эврэй сумын тамирчин Б.Амар-Амгалан  

           III байр Ноён сумын тамирчин Э.Батжаргал

Эрэгтэй   I байр  Сэврэй сумын тамирчин Ө.Одонгарав

                 II байр Хүрмэн сумын тамирчин Галтмаа  

           III байр Даланзадгад сумын Цагдаагийн газрын тамирчин Алдармаа

  1. Фото зургийн үзэсгэлэн гаргах. “Элсэн манхны баяр 2017” арга хэмжээг анх удаа Хонгорын элсэнд зохион байгуулсан билээ. Энэхүү арга хэмжээг түүх болон хадгалагдан үлдээх чухал баримт болох гэрэл зургийн үзэсгэлэн юм. Говь нутгийн түүх, байгалийн өвөрмөц сонин тогтоц, говь нутгийн нүүдэлчдийн аж ахуй байдал, түүний өнгө төрх, хэв шинж, амьтан ургамал, шувуу зэргийг гэрэл зургийн агшинд буулгах замаар олон нийтэд таниулан сурталчилсан юм. Өөрийн авъяас чадвар, мэдлэг, мэдрэмжээрээ      I байр гэрэл зурагчин Амартүвшин  “Сүүн зам” зураг

            II байр гэрэл зурагчин, жолооч С.Адъяа “Тэмээчин элсэн дээр” зураг

           III байр гэрэл зурагчин Ууганбямба “Хонгорын элс” зураг тус тус шалгарлаа.

IMG_5756IMG_5762 IMG_5781 IMG_5784

  1. Говь марафон. Хамгийн тэсвэр тэвчээр шалгасан спортын тэмцээн.

Эрэгтэй            I байр Сэврэй сумын тамирчин Чулуунбайгаль  

                           II байр “Говийн өгөөж”ХХК-ны тамирчин Төмөрчөдөр

                           III байр Гурван тэс сумын тамирчин Л.Батболд

Эмэгтэй            I байр Говийн өгөөж”ХХК-ны тамирчин Гэрэлт-Од

                            II байр Сэврэй сумын тамирчин Алт

                            III байр Гурван тэс сумын тамирчин М.Номинтуул

IMG_5873 IMG_5879

  1. Багийн тэмцээн. Багийн эв нэгдэл, авхаалж самбаа, авъяас чадварыг шалгах буухиа тэмцээнд

 I байр Хүрмэн сумын баг тамирчид

II байр Даланзадгад сумын Төрийн банкны баг тамирчид

III байр Сэврэй сумын баг тамирчид тус тус шалгарлаа.

IMG_5853 IMG_5850

Дүгнэлт: Цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах энэхүү эвент арга хэмжээг улсын хэмжээний аялал жуулчлалын цагалбарт бүртгүүлж дэлхийд сурталчилснаар жилээс жилд ирэх гадаад болон дотоодын жуулчдын урсгал нэмэгдэж, хил орчмын аялал жуулчлалын томоохон түшиц газар болох боломжтой юм. Мөн спорт, урлаг соёлын арга хэмжээг аялал жуулчлалтай холбон хөгжүүлэх боломжтой гэсэн дүгнэлтийг өгсөн билээ.