Home / “Хан уул” Зочид буудал

“Хан уул” Зочид буудал

Танилцуулга

“Хан-Уул Говь Дисковери” ХХК нь 2011 онд “Уран-Ухаан” группийн Өмнөговь аймаг дахь салбар болж үйл ажиллагаагаа явуулж одоо орон нутгийн бие даасан Хязгаарлагдмал Хариуцлагатай Компани болон өргөжин  44 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.Бид үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн орон нутагтаа “Үйлчилгээний стандартыг орон нутагт мэргэжлийн түвшинд нэвтрүүлнэ” гэсэн эрхэм зорилготойгоор үйлчлүүлэгчидээ үргэлж шинэ, чанартай, дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангасаар ирсэн. Манай зочны өрөөнүүд олон улсын зочид буудлын стандартыг хангасан тавилга хэрэгслээр бүрэн тоноглогдсон стандарт, хагас люкс, бүтэн люкс, Superior болон Ерөнхийлөгчийн өрөө нийлсэн нийт 30 өрөөтэй. Өрөөний үнэнд өглөөний цай багтсан ба өрөө бүрт утасгүй интернэт WI-FI, CNN, BBC, Bloomberg гэх мэт ажил хэрэгч танд хэрэгтэй бүх сувгууд гарах кабелийн сувгууд гардаг нь таны бизнестэй холбоотой мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэх болно.

_MG_0721

Манай зочид буудал 16 дагалдах үйлчилгээг зочдод үзүүлж байна. Үүнд:

  • Өглөөний цай
  • Өрөөн дахь цай, кофе
  • Цэвэр ус
  • Mini bar
  • Зочны угаалга
  • Өрөөний үйлчилгээ
  • Сургалтын танхим
  • Хурлын заал
  • Караоке
  • Зочин тосох болон хүргэж өгөх
  • Өглөө сэрээх үйлчилгээ
  • Зочдын ачаа тээш хадгалах үйлчилгээ
  • Үнэт зүйлсийг хадгалах үйлчилгээ
  • Машиний дулаан гараж болон ил зогсоол
  • Snooker billiard
  • Бичиг хэргийн бүх төрлийн үйлчилгээ

Хүрэлцэн ирсэн хэн бүхэнд сэтгэлд тань нийцсэн амт чанар бүхий зоог барих боломжийг өдөр бүр өглөөний 07.00 цагаас 22.00 цаг хүртэл олгож байдаг “CROWN” ресторан, орчин үеийн хөгжмийн техник хэрэгслээр бүрэн тоноглогдсон “GRAND” lounge & pub, тав тух, найрсаг үйлчилгээг санал болгож байгаадаа бид бүхэн үргэлж баяртай байдаг.

Бид үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн та бүхний хүсэл сонирхолд нийцсэн дээд зэрэглэлийн үйлчилгээ үзүүлэхийг эрхэмлэж ирсэн бөгөөд үүний тулд шинэлэг үйлчилгээ, шинэ санааг өдөр тутам үйлчилгээндээ нэвтрүүлэн ажиллаж байна. Тухайлбал бүх төрлийн хүлээн авалт , баярын арга хэмжээ , цолны найр хуримийн ёслол, coffee break, мөн Өмнөговь аймагт анх удаа хаана ч хэдийд ч  авах боломжтой Catering service буюу босоо хүлээн авалтыг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж амилттай ажилласаар байна.

Хаяг: Өмнөговь аймаг Даланзадгад сум 3-р баг

Утас: 70534999

E mail: info@khanuul-hotel.mn

 

ГЭР ресторан

_MG_0377Байршил – Зочид буудлын 2-р давхарт

Ажиллах цагийн хуваарь – Өдөр бүр 07:00 – 22:00 цаг

Рестораны 1 хэсэг болох “ГЭР” ресторан маань Монгол гэрийн загварыг орчин үеийн дизайныг хослуулан хийсэн өвөрмөц шийдэлтэй ба аль ч талаасаа нарны гэрэл шууд тусах шилэн ханатай, интернэт орчноос тусгаарлагдсан, тав тухтай чимээгүй орчинг бүрэн бүрдүүлж өгсөн хэсэг юм. Заалыг сэрүүцүүлэх агааржуулагч байршуулсан.

 

CROWN ресторан

_MG_0768Байршил: Зочид буудлын 2-р давхарт

Ажиллах цагийн хуваарь – Өдөр бүр 07:00 – 22:00 цаг

Гал тогоонд Ерөнхий тогоочын удирдлаган дор 5 тогооч, 2 угаагч, зааланд 2 бармен, 4 зөөгч, нийт 14 ажилтан ээлжээр ажилладаг.

Орчин үеийн интьерер дизайнтай зааландаа нэг дор 90-100 хүн хүлээн авах хүчин чадалтай, 8-10 хүний VIP зэрэглэлийн өрөөтэй мини барыг байршуулсан тусгай өрөөтэй.

Та манай ресторанд үйлчлүүлсэнээр ая тухтай орчинд намуухан хөгжмийн аянд мастер тогоочын гарын хоол болох “CROWN” зууш, “CROWN” стейк, “GRAND” цуглуулга зэрэг Ази, Европ, Монгол 50 гаруй хоолноос сонгон сэтгэлдээ нийцсэн зоог барьж хүссэн хоолоо захиалан үйлчүүлэх боломжтой. Мөн бяцхан зочиддоо зориулж хүүхдийн түшлэгтэй сандал, тоглоом байршуулсан. Захиалга хүлээх зуур сэтгүүл уншиж, тв үзэн мэдээ мэдээллийг авах боломжтой юм.

GRAND Lounge & Pub

_MG_0633Байршил: Зочид буудлын 1-р давхарт

Ажиллах цагийн хуваарь: Өдөр бүр 16:00 – 00:00 цаг

                                            Лхагва гарагт амарна

Манай Лоунж орчин үеийн хөгжим, техник хэрэгслээр бүрэн тоноглогдсон ба бүх төрлийн хөнгөн зууш, пицца, халуун хоол зооглохоос гадна, санал болгох олон төрлийн коктейлноос сонгон үйлчлүүлж амьд хөгжимийн аялгууг мэдэрч алжаалаа тайлах боломжтой.

King banquet hall

Байршил: Хан Уул цогцолборын 1-р давхарт

Ажиллах цагийн хуваарь: Өдөр бүр 16:00 – 00:00 цаг

                                           Лхагва гарагт амарна

Нэг дор 130-150 хүний хүлээн авах хүчин чадалтай ба бүх төрлийн хүлээн авалт баярын арга хэмжээ , цолны найр ,хуримийн ёслол, coffee break, мөн Өмнөговь аймагт анх удаа хаана ч хэдийд ч  авах боломжтой Catering service буюу босоо хүлээн авалтыг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж амжилттай ажилласаар байна.

Хан Уул Караоке

Байршил: Хан Уул цогцолборын 2-р давхар

Ажиллах цагийн хуваарь: Өдөр бүр 16:00 – 00:00 цаг

                                            Лхагва гарагт амарна

Манай караоке нь 4-8 хүний 4 өрөө, 9-12 хүний 3 өрөө, 6-8 хүний VIP 2 өрөө нийт 9 өрөөтэй ба Англи, Монгол, Солонгос, Орос нийлээд 1500 гаруй дууны сантай, хамгийн сүүлийн үеийн техник хэрэгслээр тоноглогдсон, дуу дүрсийг мэргэжлийн хүнээр тохируулж сэтгэл хангалуун үйлчлүүлэх орчинг бүрэн бүрдүүлсэн.

STime  билльярд

Байршил: Хан Уул цогцолборын 3-р давхар

Ажиллах цагийн хуваарь: Өдөр бүр 12:00 – 00:00 цаг

Манай зочид буудлаар үйлчлүүлж буй зочдын амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготойгоор Snooker билльярд ажиллаж байна.