Home / Тэмээний баяр

Тэмээний баяр

Тэмээний баяр өвлийн наадам 2015 арга хэмжээ

Монголын аялал жуулчлалын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Нүүдэлчдийн өвөл” арга хэмжээний хүрээн дэхь “Тэмээний баяр- Өвлийн наадам”-ыг “Түмэн Тэмээ- Тэмээн аялалын холбоо” 2015 оны 3 сарын 6-7 өдрүүдэд Өмнөговь аймгийн Булган суманд 18 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Тэмээ10922326_10153642111594942_6060555179749513984_oний баярт Өмнөговь аймгийн удирдлагууд ихээхэн анхаарч аймгийн ИТХурлын тэргүүлэгч, Тэмээн соёл- тэмээн холбооны ерөнхийлөгч Р.Сэддорж, аймгийн ИТХурлын тэргүүлэгч, Хаан банкны захирал Н.Энхбат, Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат, Монголын залуучуудын холбооны аялал жуулчлал хөгжлийн төвийн захирал Э.Хишигбат, Даланзадгад сумын ИТХурлын дарга Улам-Өрнөх, ХХАА газрын дарга Л.Цэцэг-Өлзий, Булган сумаас ИТХуралд сонгогдсон Н.Амарзаяа, аймгийн БОАЖГазрын хамт олон, ГГСБЦГХЗ ны хамт олон, сумын ИТХ, засаг дарга болон бусад мэргэжилтэн ажилчид идэвхитэй оролцож тэмээний баярыг зохион байгууллаа. Тэмээний баярын гол зорилго нь дэлхийд ховордож байгаа хоёр бөхт тэмээг өсгөн хамгаалах, тэмээнд олон нийтийн анхаарлыг хандуулах, аялал жуулчлалаас ард иргэдийн олох ашиг орлогыг нэмэгдүүлэх юм. Монголчуудын 2000 жилийн өмнөөс тэмээг уралдуулж ирсэн уламжлалд түшиглэн 1997 оноос эхлэн зохион байгуулж байсан энэ наадам маань тэмээтэй холбоотой төрөл бүрийн уралдаан тэмцээнийг оруулсан нь Монголын аялал жуулчлалын салбар дахь хамгийн том ЭВЕНТ болоод байна.

Сүүлийн жилүүдэд говийн зарим аймгууд, Өмнөговь аймгийн бүх сумдууд тэмээний баярыг хийх болсноор тэмээний үнэлэмж нэмэгдэж, тэмээн сүргийн тоо толгой тогтвортойгоор өсч 2014 онд Монгол улс 349299 толгой тэмээтэй болж үүнээс хамгийн их тэмээтэй аймгаар Өмнөговь аймаг 112741 тэмээтэйгээр тэргүүлж байна. Өмнөх онтой харьцуулахад 109.3 тоо толгойгоор өссөн нь тэмээг хайрлан хамгаалж өсгөсөн нь тод харагдаж байна.

     Тэмээний баярт Баянхонгор Өвөрхангай, Дундговь Өмнөговь аймаг болон 4 аймгийн 12 сумаас олон тэмээчид ирсэн нь бахархалтай байлаа.  Австрали, Франц, Герман, Солонгос, Япон зэрэг орноос ирсэн 70 гаруй жуулчид, мөн Францын ‘Grand Angle’ продакшн дэлхий дээрх тэмээний төрлийн амьтдыг хүмүүс хэрхэн өсгөн үржүүлж, ашиглаж, хамгаалж байгааг судлах продакшны баг Монголын говьд тэмээний талаар баримтат киноний зураг авалтыг хийсэн.

Тэмээний баярыг уламжлал ёсоор БОНХАЖЯам,Оюу толгой ХХК, Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг Монгол говь жуулчны бааз ивээн тэтгэж санхүүжүүлсэнээс гадна Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч, 2015 онд орон нутгийн тэмээн холбоодуудыг  нэгтгэж дээвэр холбоо болох Тэмээн соёл- тэмээн холбооны ерөнхийлөгч, Монголын залуучуудын холбооны аялал жуулчлал хөгжлийн төвийн дарга нар ирснээр төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааны томоохон илрэл болсон юм.

 12308066_10205201481219839_6230842892255433960_o     Тэмээний баярын хамгийн оргил, сонирхолтой хэсэг нь бүдүүн тэмээний уралдаан, торомны уралдаан, энэ жил ард иргэдийн хүсэлтээр тайлаг тэмээний уралдааныг зохион байгуулсан, мөн тэмээтэй сайхан хос, тэмээтэй буухиа уралдаан, Булган сумын сурагчдын Алтайн хойлог клубын концерт байсныг дотоодын жуулчдад таалагдсан.

 Тэнэгэр говийн тэмээчин залуучуудын ур чадвар, говийн бүсгүйчүүдийн урлан шаглаж хийсэн үндэсний хувцас, тоног хэрэгслээр тэмээгээ болон өөрсдийгөө гоён оролцдог сэтгэл хөдөлгөсөн тэмцээн нь ‘Тэмээтэй сайхан хос’ юм.Энэ уралдаанд 7 хос оролцсоноос 1-р байранд Булган сумын Дал багийн малчин Э.Азхүү, Д.Мядагсүрэн, 2-р байранд Булган сумын Булган багийн малчин Э.Эрдэнэтөгс, н.Бямбацэцэг, 3-р байранд Булган сумын Дэн багийн малчин Д.Даасран, Д.Мөнхзул нарын хосууд олны анхаарлыг татан түрүүлж гадаад дотоодын жуулчдын зургийн цомогонд мөнхрөн үлдлээ.

Говь нутгийн нэрийн хуудас болсон тэнгэрийн амьтан тэмээгээрээ нүүдлийн соёл иргэншлийг харуулж, тэмээ гэдэг амьтныг хэрхэн яаж сургаж, тэмээний мах,  сүү, ноосоор юу хийдгийг харуулсан тэмцээн бол Тэмээтэй буухиа тэмцээн юм. Тэмцээнд ур чадвар, арга барил туршлагаараа илүүрхэж 1-р байранд Булган сумын Дал багийн Ж.Ганхүү ахлагчтай Оторчин баг, 2-р байранд Булган сумын Дэн багийн С.Бэхбат ахлагчтай Дэн баян баг, 3-р байранд Булган сумын Дэн баг Д.Даасран ахлагчтай Шар хов баг тус тус шалгарсан юм.

Дэлхийд гайхагдсан хоёр бөхт тэмээний хүч сүр хурдыг харуулсан Тэмээний уралдаанд 4 аймгийн 12 сумдаас ирсэн 55 тэмээ уралдаж Өмнөговь аймгийн Сэврэй сумын малчин Г.Орхончулууны улаан тэмээ тэргүүлж, 2-р байранд Баянхонгор аймгийн Баянлиг сумын малчин Д.Нэргүйн хүрэн тэмээ, 3-р байранд Баянхонгор аймгийн Баянлиг сумын малчин И.Батчулууны ягаан тэмээ, 4-р байранд Өмнөговь аймгийн Сэврэй сумын Хоолт багийн малчин Б.Хатанбаатарын хүрэн тэмээ, 5-р байранд Баянхонгор аймгийн Баянлиг сумын малчин н.Гантулгын ногоон тэмээд хурдалж уясан эзэн унасан хүүхдээ баярлуулсан юм.

buuxiaМөн торомны уралдаанд Өмнөговь аймгийн Сэврэй сумын малчин Б.Хатанбаатарын бор, 2-р байранд Баянхонгор аймгийн Баянлиг сумын малчин И.Батчулууны хүрэн, 3-р байранд Хүрмэн сумын малчин Д.Дашнамжилын ногоон , 4-р байранд Сэврэй сумын малчин Г.Орхончулууны хүрэн, 5-р байранд Гурван тэс сумын малчин Н.Мэндбаярын хар хурдаллаа.

Энэ жилийн өвлийн наадмын нэг онцлог ард иргэдийн хүсэлтээр тайлаг тэмээний уралдаан болсон. Уралдаанд 1-р байранд Мандал-Овоо сумын малчин С.Ганболдын бор, 2-р байранд Ноён сумын малчин Ү.Баяраагийн хөх, 3-р байранд Цогт-Овоо сумын малчин Б.Дэмбэрэлдоржийн хүрэн, 4-р байранд Цогт-Овоо сумын малчин С.Эрдэнэ-Очирын хүрэн, 5-р байранд Б.Хатанбаатарын улаан тэмээд айрагдлаа.

Поло тэмцээнд 11 баг оролцож 1-р байранд Ханхонгор сумын Г.Энхбаатар ахлагчтай Өгөөмөр баг, 2-р байранд Мандал-Овоо сумын Д.Ганболд ахлагчтай Баянхошуу баг, 3-р байранд Булган сумын Ж.Ганхүү ахлагчтай Дал баг амжилттай сайн оролцлоо.

Мөн шагайн харваанд мэргэн харваачид хасаа юугаа тавьж өрсөлдөхөд Булган сумын Булган багийн Л.Алтанаа ахлагчтай баг тэргүүлж, дэд байранд Мандал-Овоо сумын Б.Баясаа ахлагчтай Мандал баг, гутгаар байранд Булган сумын Д.Төртогтох ахлагчтай Зурхай баг орлоо.

  Мөн өвлийн наадам тэмээний баяртаа зориулан нутгийн иргэдийн гар урлал, тэмээний бүтээгдэхүүнээр хийсэн цагаан идээний үзэсгэлэн худалдаа өргөн дэлгэр сайхан болж иргэдийн орлогыг нэмэгдүүлсэн.

IMG_2800Сургуулийн сурагчид болон цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд Тэмээ миний найз гар зургийн уралдаан зохион байгуулсан.

Булган сумын иргэд гадаад болон дотоодын жуулчдыг Монгол гэрт тав тухтай байдлыг ханган авч чанартай үйлчилж, өөрсдийн амьдрал болон орон нутгийн мэдээллийг өгч ажилласан нь орон нутгийн иргэдийн  өрхийн орлогыг нэмэгдүүллэхэд тэмээний баярын арга хэмжээ ихээхэн дэмжлэг болдог юм.

‘Түмэн тэмээ’ тэмээн аялалын холбооноос зохион байгуулдаг энэ арга хэмжээнд БОНХАЖЯам, аймгийн ИТХ, Засаг даргын тамгын газар, аймгийн БОАЖГазар, ГГСБЦГХЗахиргаа, Монголын аялал жуулчлалын холбоо, Гайхамшигт говь аялал жуулчлалын холбоо, Монгол говь жуулчны бааз, Булган сумын засаг даргын тамгын газар хамтран тэмээний баярыг зохион байгуулдаг юм.

Дэлхийд ховорхон хоёр бөхт тэмээ саяд хүрэх болтугай.

IMG_2729 IMG_2745 IMG_2788 IMG_2793 IMG_2830 IMG_2835 IMG_2838 IMG_3171 temeenii uraldaaaan Temeenii uraldaan temeetei saixan xos .