Home / Сайханы сарлагын наадаан

Сайханы сарлагын наадаан

“САЙХАНЫ САРЛАГ-2016” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

13313576_625053674319790_1980262294_oӨмнөговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар, БОАЖГазар, ХХААГ, БТСГ, “Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбоо, сарлаг бүхий сумдтай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Сайханы сарлаг” арга хэмжээг 2016 оны 05 дугаар сарын 28 өдөр Ханхонгор сумын Говь гурван сайхан уулын “Ёлын ам”-нд 5 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Сайханы сарлаг 2016 арга хэмжээнд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Л.Батчулуун, Засаг даргын орлогч Д.Нацагдорж бусад холбогдох байгууллагуудын төлөөллүүд болон Даланзадгад, Ханхонгор, Баяндалай сумын Засаг даргын Тамгын газрынхан идэвхитэй оролцож сарлагийн баяраа өргөн дэлгэр, сайхан зохион байгуулав. Байгаль орчин, аялал жуулчлалын газраас “Сайхны сарлаг” арга хэмжээг аялал жуулчлалын “ЭВЕНТ” болгон хөгжүүлэх, аялал жуулчлалаар дамжуулан нүүдэлчин малчин соёл, уламжлалыг сэргээн хөгжүүлэх, орон нутгийн иргэдийн ашиг орлогыг нэмэгдүүлэх, тухайн жилийн цагалбарт бүртгүүлэн, сурталчилан таниулах ажлыг хийж гүйцэтгэн ажиллаж байна. “Сайханы сарлаг – 2016” арга хэмжээнд орон нутгийн иргэд идэвхтэй оролцож сарлаг бүхий 5 сумын 9 баг оролцож 532 сарлаг цугларч дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулсан. 1.“Сайханы сарлаг” уулзалт, хэлэлцүүлэг 2. Сарлаг малын зан үйлтэй холбоотой буухиа тэмцээн • Багийн танилцуулга • Сарлаг зүслэх, бугуйлдах • Сарлаг хөөвөрлөх, түүдэглэх, ногт хийх • Сарлаг булгуйлах 3. Сарлагийн шилмэл бух, үнээ шалгаруулах арга хэмжээ 4. Сарлагийн уралдаан /1км/ 5. Сарлаг ачаалах тэмцээн Тэмцээнд нийт дүнгээр Ханхонгор сумын “Үхэрчин” баг тэргүүлж, Баяндалай сумын “Төхөм” баг дэд байр, Хүрмэн сумын “Хүрмэн” баг гутгаар байранд орж мөнгөн шагналаар шагнагдлаа. Энэ арга хэмжээг үзэж танилцахаар гадаадын 53 жуулчин, дотоодын аялагчид 1000 гаруй, 200 гаруй автомашин цугларсан байлаа.

13275176_625053777653113_1636326480_o

13321004_625054224319735_433706977_o

13340780_625053727653118_130611365_o

13271724_625054207653070_1275500403_o

13334729_625053877653103_1197918938_o

13334453_625053790986445_170556894_o

13288341_625053747653116_1991364472_o

“САЙХАНЫ САРЛАГ 2015” арга хэмжээ

11390343_1398229233840176_1165374643497588523_nӨмнөговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар, ХХААГ, БОАЖГазар, БТСГ, “Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбоо, сарлаг бүхий сумдтай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг арга хэмжээг 2015 оны 05 дугаар сарын 30 өдөр Ханхонгор сумын Говь гурван сайхан ууланд 4 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Сайханы сарлаг 2015 арга хэмжээнд  аймгийн удирдлагууд ихээхэн ач холбогдол өгч аймгийн Засаг даргын орлогч Д.Нацагдорж, ХХААГазрын мэргэжилтэн, БОАЖГазрын мэргэжилтэнгүүд, ГГСБЦГХЗахиргааний мэргэжилтэнгүүд, БТСГазрын мэргэжилтэнгүүд, Булган сумын засаг дарга Баяртогтох, Хүрмэн сумын засаг дарга Б.Ганболд, Ханхонгор сумын засаг дарга А.Баяр-Эрдэнэ, Баяндалай сумын засаг дарга У.Буян-Өлзий болон сумдын засаг даргын тамгын газрынхан идэвхитэй оролцож сарлагийн баяр өргөн дэлгэр зохион байгуулалт сайтай болллоо.

Сайханы сарлаг 2015 арга хэмжээний гол зорилго нь Говь нутагт аялал жуулчлалыг өргөжүүлэн хөгжүүлэх, сарлагтай холбоотой төрөл бүрийн уралдаан тэмцээнийг оруулж аялал жуулчлалын салбар дахь эвент арга хэмжээг сурталчилан таниулж, гадаад дотоодын аялагч жуулчдыг татах, уламжлал мал аж ахуй, сарлаг сүрэг устаж үгүй болохоос хамгаалах, тоо толгойг нэмэгдүүлэн өсгөж үржүүлэх, сарлаг үржүүлэгчдийг дэмжин урамшуулах, сарлагийн ашиг шим, тэдгээрийн бүтээгдэхүүнийг нийтэд сурталчилан таниулах замаар сарлагийн амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм.

Энэ арга хэмжээнд гадаадын жуулчид 32, жуулчдын орчуулагч, жолооч 14, дотоодын аялагчид 1300 гаруй, 260 гаруй автомашин цугларасан байлаа.

  • Сарлагийн баярын арга хэмжээнд “Сайханы сарлаг” уулзалт, хэлэлцүүлэг
  • Сарлаг малын зан үйлтэй холбоотой буухиа тэмцээн

Багийн танилцуулга

Сарлаг зүслэх, бугуйлдах

Сарлаг хөөвөрлөх

Хөөврийг ээрэх, түүдэглэх, тугалын хүзүүвч хийх

Сарлаг булгуйлах

  • Сарлагийн шилмэл бух, үнээ шалгаруулах арга хэмжээ
  • Сарлагийн уралдаан /1км/
  • Сарлаг ачаалах тэмцээн
  • Сум бүр нийтийг хамруулсан хөгжөөнт тоглоом, уралдаан тэмцээн зохион байгуулах зэрэг хөгжилтэй арга хэмжээнүүдийг зохион байгууллаа.

11377375_1398229223840177_5208507984927399871_n

TUM_2390 TUM_2391 TUM_2424 TUM_2448 TUM_2542 TUM_2546 TUM_2559 TUM_2563 TUM_2565 TUM_2624