Home / ГОВЬ ГУРВАНСАЙХАНЫ БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАРТ МӨРДӨХ ДЭГЛЭМ

ГОВЬ ГУРВАНСАЙХАНЫ БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАРТ МӨРДӨХ ДЭГЛЭМ

Онцгой бүсд:

Хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх

Судалгаа, шинжилгээний ажил явуулах

Ургамал, амьтны өсч үржих нөхцлийг хангах

Байгалийн гамшгаас учирсан хор уршгийг арилгах арга хэмжээ авах

 

Аялал жуулчлалын бүсд:

Онцгой бүсд заасан үйл ажиллагаа явуулах

Ойд арчилгаа цэвэрлэгээ хийх

Батлагдсан хөтөлбөр аргачлалын дагуу ан амьтан тэдгээрийн сүргийн бүтцийг зохицуулах

Рашаан, эмчилгээ сувилгааны чанартай бусад эрдсийг ашиглах

Байгалийн аялал жуулчлалыг зохион байгуулах

Аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох

Зураг авах, дууны болон дүрс бичлэг хийх

Уул, овоо тахих, уламжлалт зан үйлийн бусад ёслол үйлдэх

Нутгийн оршин суугчид ахуй хэрэгцээндээ зориулан байгалийн дагалт баялаг, эмийн болон хүнсний ургамалыг зохих журмын дагуу түүж ашиглах

Зөвшөөрөгдсөн газар загас барих

 

Хязгаарлалтын бүсд:

Онцгой, аялал жуулчлалын бүсд заасан үйл ажиллагаа явуулах

Уламжлалт аргаар мал аж ахуй эрхлэх

Аялагч зөвшөөрөл бүхий бусад хүн ашиглах барилга байгууламжийг батлагдсан зураг, төсөл, зөвшөөрлийн дагуу барих үйл ажиллагаа явуулж болно.

 

Дээрх бүсүүдэд эдгээрээс бусад үйл ажиллагааг хориглоно.

 

ТХГН-ийн тухай хуулиас