Home / “Гайхамшигт Говь Аялал Жуулчлалын Холбоо” ТББ

“Гайхамшигт Говь Аялал Жуулчлалын Холбоо” ТББ

Гайхамшигт говь аялал жуулчлалын холбоо нь 2008 оны 12 сарын 18 өдөр үүсгэн байгуулагдсан.  Холбоо нь удирдах зөвлөлийн 11 гишүүн, хяналтын 3 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Холбооны тэргүүнээр

 Х. Түмэндэлгэр томилогдон ажиллаж байна.

DSCF6121

     Холбооны зорилго: Дэлхийн гарал үүслийн төв, эртний амьтан ургамал, хүн төрөлхтний өлгий нутаг, түүх соёлын үлэмж нөөц бүхий Монголын говийг дэлхий нийтэд сурталчлан таниулах, Өмнөговь аймгийн аялал жуулчлалын байгууллагуудыг нэгдсэн зохион байгуулалт, зөвлөмж, чиглэл, мэдээллээр хангах.

Гайхамшигт Говь аялал жуулчлалын холбоо нь удирдах зөвлөлийн 11 гишүүдтэйгээр байгуулагдсан.

  1. Гайхамшигт Говь аялал жуулчлалын холбооны тэргүүн Х.Түмэндэлгэр
  2. Монгол Говь жуулчны баазын захирал А.Амгаланбаатар
  3. Говийн Зэрэглээ жуулчны баазын захирал Б.Өнөрбат
  4. Өмнөговь аймгийн Худалдаа Аж Үйлдвэрлэлийн Танхимын төлөөлөгч Д.Даргахүү
  5. Говь Дисковери жуулчны баазын менежер, н.Хүүхэнбаатар
  6. Анх сан хоршооны дарга Ц.Поли
  7. Говь Гурван Сайхан байгалийн цогцолборт газрын дарга Г.Төмөртогоо
  8. Аяллын жолоочдын төлөөлөл, Т.Монголжин
  9. Хөгжлийн бодлого, байгаль орчин болон уул уурхай хариуцсан мэргэжилтэн Б.Отгонбаяр
  10. Жуулчин Говь жуулчны баазын менежер Н. Ариунсанаа
  11. “ Говийн баян бүрд “ жуулчны баазын захирал Пүрэв

Үйл ажиллагааны чиглэл:

  • Өмнөговь аймгийн аялал жуулчлалын салбарыг тогтвортой аялал жуулчлалын загвар болгон хөгжүүлэх
  • Байгаль орчин, экосистемийг хамгаалах, нөхөн сэргээх түшиц хүчин болон ажиллах
  • Аялал жуулчлалаас малчид, иргэдийн олох ашиг орлогыг нэмэгдүүлэх, тэдний хөгжлийг дэмжих
  • Аялал жуулчлалын үйлчилгээ, үйл ажиллагаа байгаль орчныг хамгаалах, бүх нийтэд экологийн боловсрол олгох сургалт, семинарыг зохион байгуулах.
  • Гишүүн байгууллага, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах үйл ажиллагааг явуулна.