Home / Ханбогд кластер

Ханбогд кластер

Ханбогд сум: Тус сум нь 1924 онд Галба нэртэйгээр байгуулагдсан бөгөөд 1931 оноос Ханбогд нэртэйгээр өргөжин хөгжиж байна. Номгон, Хайрхан, Жавхлант, Гавилууд, Баян гэсэн 5 багийн нийт 1450 өрхтэй. Нийт өрхөөс сумын төвийн 1047 өрхөд 2892 иргэн, 403 малчин өрхөд 1408 иргэн тус тус амьдарч байна. Тус сум нь “Мал аж ахуй, аялал жуулчлал, хариуцлагатай уул уурхайг хослуулан хөгжүүлэх” зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.

  • Ашигт малтмалын нөөцөөрөө дэлхийд дээгүүрт орох Оюутолгой орд болон бусад байгалийн баялгаа түшиглэн дэлхийн жишиг хот болон хөгжих.
  • Галбын улаан тэмээ түүний ашиг шим, бүтээгдэхүүнийг сумын брэнд бүтээгдэхүүн, аялал жуулчлалын гол бүтээгдэхүүн болгох, тэмээний тоог цаашид тогтвортой нэмэгдүүлэх.
  • Дэмчогийн хийд болон бусад түүх дурсгалт газруудыг аялал жуулчлалын төв болгож хөгжүүлэх.
  • Хан бумбат олон улсын нисэх буудлыг аялал жуулчлалтай хослуулан ашиглах.
  • Уул уурхайн компаниудтай хамтарч байгаль орчныг хамгаалах, нийгмийн дэд бүтэц, орон сууцны хангамжийг дээшлүүлэх.
  • Ажлын байрыг тогтмол нэмэгдүүлэх, ажиллах хүчний боловсрол, чадвар чадамжийг дээшлүүлэх.

 

Байгаль газарзүй

Ундайн гол

Газар зүйн онцлог: Далайн түвшнээс дээш 800-1000 м өргөгдсөн.
Физик газарзүйн хувьд Гов Алтайн нурууны захын уулсын мужид багтдаг. Сумын нутаг дэвсгэр нь говь цөлийн бүсэд хамаарна.Газар хөдлөлийн эрчим 8 балл.

Сумын нутаг дэвсгэр нь ухаа гүвээ, цав толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой ах харин газар тариалан эрхлэхэд тохиромж муутай.

 

1

Дэлхийн энергийн төв цэг Дэмчогийн хийдрүү та бүхэн 2 төрлийн замаар явж болох бөгөөд зураг дээр улаан өнгөөр тэмдэглэгдсэн замаар явхад шулуун буюу 11 км хад асга бартаа ихтэй. Харин тойруу замаар буюу ногоон өнгөөр тэмдэглэсэн маршрутын дагуу явбал 40 км замыг туулах бөгөөд жижиг тэргээр явах бүрэн боломжтой юм.