Home / “ITM 2016” ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН БОЛЛОО

“ITM 2016” ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН БОЛЛОО

Байгаль орчин Ногоон хөгжил, Аялал жуулчлалын яам, Монголын Аялал жуулчлалын Холбоотой хамтран “International Travel Mart-2016” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг 17 дахь жилдээ Улаанбаатар хот Мишээл экспогийн шинэ үзэсгэлэнгийн танхимд 3 дугаар сарын 25-27 хооронд 3 өдөр зохион байгууллаа.

Аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлтийг БОНХАЖ-н сайд Н.Батцэрэг нээж, Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр, 2016  оны олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн түнш аймгаар оролцох Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг нар үг хэллээ.

 

Энэхүү олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд нийслэл хот, бүх аймаг орон нутгийн БОАЖГазрын дарга, мэргэжилтэнгүүд, төрийн бус байгууллагын төлөөлөлүүд бүрэн хамрагдаж шинэ бүтээн байгуулалт, үйлчилгээгээ сурталчилан, аялал жуулчлалын бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнээ сурталчилан борлуулах түншлэлийн гэрээ хэлэлцээр хийх, гадаад дотоодын судлаачдын төрөлжсөн хэлэлцүүлэг, семинарууд боллоо.

Энэ жилийн олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд БНХАУ, ОХУ-ын Байгаль нуурын бүс орчмын Эрхүү муж, Буриад улсын 30 гаруй аялал жуулчлалын бизнес эрхлэгчид оролцлоо.

”ДЭЛХИЙД ГАЙХАГДСАН МОНГОЛЫН ИХ ГОВЬ- ӨМНӨГОВЬ АЙМАГ” нэрийн доор 26 аж ахуйн нэгж байгууллага, Төрийн байгууллагаас 4, Төрийн бус байгууллагаас 2 төлөөлөл оролцож аялал жуулчлалын үзэсгэлэнг зохион байгууллаа. Жуулчны бааз-17, Зочид буудал 9, Монгол нүүдэлч малчдын холбоо гэсэн байгууллагууд оролцож аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүдээ сурталчилан, бусад байгууллагуудтай харилцан туршлага солилцох, бизнесийн шинэ түнштэй болох, өмнө нь харилцаж байсан байгууллагуудтайгаа гэрээгээ шинэчлэн байгуулж, гадаадад жуулчин илгээгч компаниудын шинэ бүтээгдэхүүний сурталчилгаа, аялалын хөтөлбөртэй танилцах, аялал жуулчлалын шинэ чиг хандлагын талаар өргөн мэдлэгтэй боллоо.

 

Үзэсгэлэнгийн зорилго нь:

  • Орон нутгийн аялал жуулчлалын бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд сурталчилах
  • Аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхлэж байгаа бусад байгууллагуудтай түршлага солилцох, хамтран ажиллах боломжоор хангах
  • Салбарын сүүлийн үеийн хандлага, хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох
  • Шинэ санаа, төсөл хөтөлбөрөө танилцуулж, хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын эх үүсвэр хайх
  • Аймгууд өөр өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах, шинэ хөтөлбөр, үйлчилгээгээ гадаад дотоодын байгууллагуудад нэг дороос хүргэх, шинэ түнш, харилцагч олох, хамтын гэрээ байгуулах нөхцлөөр хангахад чиглэгдсэн.

Өмнөговь аймгийн БОАЖГазар 2009 оноос хойш Гайхамшигт говь аялал жуулчлалын холбоотой хамтран ажиллах Санамж бичиг үйлдэн өнөөг хүртэл хамтран ажиллаж байна.  Хамтран ажиллах санамж бичигт Аялал жуулчлалын тогтвортой хэлбэрийн чиглэлүүдийг хөгжүүлэх хүрээнд, Орон нутгийн аялал жуулчлалын бодлого төлөвлөлтийн хүрээнд, Аялал жуулчлалын сургалт, стандартыг боловсронгуй болгох хүрээнд олон ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Мөн аялал жуулчлалын үзэсгэлэнг 2009 оноос хойш хамтран зохион байгуулж аялал жуулчлалын салбарынхныг нэгтгэж, нэг бодлоготой болгож чадсан билээ. Үүний үр дүнд Гайхамшигт говь аялал жуулчлалын холбоо 2016 онд Монголын аялал жуулчлалын холбооны дээд шагнал болох Golden compass буюу “Алтан луужин” шагналыг гардан авсан юм.

Өмнөговь аймгийн “Аялал жуулчлалын мэдээлэл, шинээр санал болгох бүтээгдэхүүн, маршрутын танилцуулга” сэдвээр Гайхамшигт говь аялал жуулчлалын холбооны тэргүүн Х.Түмэндэлгэр үзэсгэлэнгийн төв тайзан дээр илтгэл тавьлаа.

 

Энэ жил Дорноговь аймаг түнш аймгаар оролцож 2017 онд Түнш аймгийн Ховд аймаг шалгарч шилжин явах тугийг Ховд аймгийн БОАЖГазрын даргад гардуулан өглөө.

Үр дүн: Төр болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа, жуулчны баазууд болон зочид буудлын үйл ажиллагаа эрхлэдэг дарга менежерүүдийн идэвх санаачлага сайжран аялал жуулчлалын үзэсгэлэнд ихээхэн ач холбогдол өгсөн байна.

Mongolia-ITM 2016 олон улсын үзэсгэлэнд аялал жуулчлалын салбарынхан тэр дундаа бизнес эрхлэгчдийн хувьд нэгэн дээвэр дор цуглан уулзаж бизнесийн харилцаа холбоо тогтоох, туршлага судлах, хамгийн том боломж олдсон, салбарынхаа ирээдүйдээ, төрийнхөндөө итгэсэн, үр дүнтэй хамтран ажиллах боломжыг харуулсан үзэсгэлэн байлаа.

12909499_1033942039995608_2963444786061686711_o 12901139_1033941726662306_6903979507479080874_o 12888628_1112395585449036_5464433201064350120_o 12885739_1033941956662283_2348885757877351923_o 12790969_1034523809927867_2991243222289277198_n 12512672_1034521349928113_5197937810230071033_n 12439166_1035644256482489_2421784799739065095_n 12400985_1034523756594539_3243124567719695358_n 12376321_1034521356594779_4564964353299714756_n 12322706_1033941709995641_8572841395644874739_o 12143248_1035644269815821_2861080608364745595_n